Wednesday, December 14, 2011

Сайн байцгаана уу?  Тоглоомын дэлгүүр ажиллууах болсон түүхийг та бүхэнд сонирхолтой байж магадгүй юм гэж бодоод бичлээ. 

Хүүхдээ тоглуулчих олигтой тоглоом Монголд байдаггүйг хүүхэдтэй болоод л анх мэдсэн юм. Хайж хайж нэг цаасан puzzle олно. Хааяа нэг хужаа явахдаа ганц нэг тоглоом олж ирдэг байлаа. Буугаар тоглуулах дургүй болохоор машин л авч өгнө. Нэг удаа хүүгээ тоолж сургах гээд машиныг жагсаагаад тоолоход машин нь 60 гаруй болсон байж билээ. үнэндээ тэр үед хүүхдийн тоглоом гэхээр хөвгүүд нь машин, буугаар, охидууд нь чихмэл амьтан, барбигаар тоглодог гэх ойлголт хаа сайгүй байлаа.
3 жилийн өмнө юмаа, Бээжингийн Ванфужингийн номын их дэлгүүрт 2 найзтайгаа явж байгаад нэг сонирхолтой тоглоомоор хужаа бацаан тоглож байхыг хараад очоод тэрийг нь эвлүүлэх гэсэн чаддаггүй. Үнийг нь асуусан монгол мөнгөөр 100,000 төгрөг болж байна. авчихаар буцах зардал хүрэхгүй болчих гээд больё доо гээд гарч явснаа ер нь хужаа бацаан тоглодог тоглоомоор яагаад миний хүүхэд тоглож болдгүй юм гээд эргэж очоод шууд авчлаа. Ирээд үнэтэй тоглоом авчирсан хүн хүүхдээ тоглуулах гэсэн тоодоггүй. хэд хэд тоглуулах гэж шавдуулаад нэмэр болсонгүй. хэд хоногийн дараа нэг харсан чинь манай хүн тоглодог болчихсон пирамид хүртэл угсарч байна. ... 1 жилийн дараа гэхэд манай хүн өвөөтэйгээ худлаа үнэн шатар тоглож байгаад пионер мад хүртэл сурчиж. өнөө үнэтэй тоглоом маань үр дүнгээ сайн өгчээ. тэгэхээр нь иймэрхүү сэтгэхүй хөгжүүлэх тоглоом Монгол хүүхдүүд бүгдээрээтоглох хэрэгтэй гэсэн бодол орж ирээд бараг тэр өдрөө хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн тоглоомыг судалж МОНГОЛ-доо түгээн дэлгэрүүлэх зорилготой ОЮУНЫ ПИРАМИД гэх төрийн бус байгууллагыг нэг найзтайгаа хамтраад байгуулж, ажлаа эхэлж байлаа.

Түүнээс хойш удалгүй тэр санаагаа бас жижиг бизнес болгож ОЮУНЫ ТӨВ нэртэй оюун сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын дэлгүүрээ ч нээлээ.

Харин одоо бол хүмүүс оюун сэтгэхүй хөгжүүлэх тоглоом түүний тоглоомын ач холбогдлын талаар гайгүй сайн ойлголттой болж хэрэглээ нь өсч байна. Тэр хирээр хүүхдийн сэтгэхүй хөгжиж байна. Магадгүй үүнээс уялдаатай шатар тоглодог хүүхдийн тоо өссөн байх.

Миний хамгийн гол хүсч буй зүйл бол одоогийн энэ хэрсүү ухаалаг төрөөд байгаа хүүхдүүдийн ухааныг нь улам сайн задлаад, сэтгэлийн их хаттай, эх оронч хүн болох нөхцлүүдийг бүрдүүлээд өгвөл эд нарын үед л Монгол маань жинхэнэ хөгжлийн шат руугаа алхах юм гэж боддог.

No comments:

Post a Comment